Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Нээлттэй хаалганы өдөрлөг" хийжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Прокурорын газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн I, II, III дугаар хэлтэс хамтран “Хууль тогтоомж сурталчлах нээлттэй” хаалганы өдөрлөг зохион байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нээлттэй хаалганы өдөрлөг" хийжээ
"Нээлттэй хаалганы өдөрлөг" хийжээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Прокурорын газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн I, II, III дугаар хэлтэс хамтран “Хууль тогтоомж сурталчлах нээлттэй” хаалганы өдөрлөг зохион байгуулжээ.

Өдөрлөгөөр иргэдэд мэдээлэл, эрх зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэжээ.

Энэхүү өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын үндсэн хууль, гэмт хэргээс урьчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах