“Нээлттэй шүүх” уулзалт боллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүрийн сүүлийн долоо хоногийн даваа гарагт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчидтай уулзаж, “Нээлттэй шүүх” сэдэвт уулзалтын дагуу тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл хийдэг.
Мэдээллийн алба

Энэ удаад Шүүхийн бүтэц, харьяаллын өөрчлөлт сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярсайхан, нэмэлт мэдээллийг Шүүгчийн сонгон шалгаруулалтын асуудлаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул мэдээлэл хийлээ.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од оролцож, цахимаар Дундговь, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн шүүхүүдтэй холбогдож 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч сурвалжлагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Дараагийн “Нээлттэй шүүх” сэдэвт уулзалт “Шүүх ба олон нийт” сэдвийн хүрээнд 2014.03.24-ны өдөр зохион байгуулагдана.