Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна /2021.06.07 А/55/
Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-д Телевизийн дохиог алс зайд радио долгионоор дамжуулах хөдөлгөөнт төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгох.
Мэдээллийн алба

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-д Телевизийн дохиог алс зайд радио долгионоор дамжуулах хөдөлгөөнт төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгох.
Тендер шалгаруулалтын дугаар: 2021.06.07 А/55
МҮОНРТ-д Телевизийн дохиог алс зайд радио долгионоор дамжуулах хөдөлгөөнт төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь: Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Байгууллага аж ахуйн нэгжийн танилцуулга
- Байгууллага аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Нотариатаар баталгаажуулсан байх/
- Ижил төстэй ажил үйлчилгээ үзүүлсэн танилцуулга, гэрээ, гэрээ дүгнэсэн акт,
- Санхүүгийн чадамжтайг нотлох /Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан/
-Татварын газраас тодорхойлолт ирүүлэх /өргүй эсэх/
- Үнийн санал ирүүлнэ /НӨАТ-татвар болон бусад бүх зардал шингэсэн/
- Албан ёсны дистрибьютер байх
Бараа нийлүүлэх эцсийн хугацаа: 2021оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал
Материалаа битүүмжлэн 2021 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 12 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн Санхүүгийн алба 70117004 /дотуур утас 2206/ 91100636 дугаарын утастай холбоо барина уу.
Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр


















