Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар хэлэлцлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.15) хуралдаанаар Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага,

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар хэлэлцлээ
Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.15) хуралдаанаар Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах, ажиглагчаар 10 хүртэлх хүн оролцох, хуралдааны даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг томилохоор тусгасан байв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авсны дараа Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуваалцах