Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд мэдээлэх, тайлагнах, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын зүгээс иргэдэд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах, иргэд, а

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа
"Нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд мэдээлэх, тайлагнах, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын зүгээс иргэдэд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, сурталчлан таниулах зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг 2014 оны есдүгээр сарын 6-ны өдөр Чингисийн талбайд зохион байгууллаа.

"Нээлттэй өдөрлөг"-ийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн худалдан авах ажиллагааны албад 2014 онд улс, нийслэл, дүүргийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэл болон явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Засгийн газрын худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод мэдээллэн таниулах болон худалдан авах ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжид зориулсан хоёр өдрийн үнэ төлбөргүй сургалтад бүртгэж, иргэд олон нийтэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн талаар зөвлөгөө өгч ажилласан байна.

Түлхүүр үг:Нээлттэй өдөрлөг зохион байгууллаа
Хуваалцах