Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-нд болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” - Зөвлөлдөх ардчиллын танхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй-улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдөр буюу Мягмар гарагт нийслэлийн Иргэний танх

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-нд болно
“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-нд болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” - Зөвлөлдөх ардчиллын танхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй-улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдөр буюу Мягмар гарагт нийслэлийн Иргэний танхимд болно. Хэлэлцүүлгээр Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан 2015 оны үнэлгээний тайлан, зөвлөмж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг иргэдийн онооны картаар үнэлсэн үнэлгээ, Нийслэлийн иргэний төсөв зэргийг танилцуулна.

Хуваалцах