Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг Иргэний танхимд эхэллээ

“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг Иргэний танхимд эхэллээ. Хэлэлцүүлгээр авлигыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр болон цаашид авлигын эсрэг хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар албаныхан танилцууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг Иргэний танхимд эхэллээ
“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг Иргэний танхимд эхэллээ. Зураг: МҮОНРТ

“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг Иргэний танхимд эхэллээ. Хэлэлцүүлгээр авлигыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр болон цаашид авлигын эсрэг хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар албаныхан танилцууллаа.

Авлигыг бууруулахын тулд төрийн бүх шатны үйл ажиллагаа болон иргэдэд хүргэж байгаа үйлчилгээг нээлттэй, ил тод болгох ёстой. Тиймээс нийслэлийн зүгээс Авлигагүй Улаанбаатар хөтөлбөрийг баталж байсан. Авлигын эсрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоо хамгийн чухал гэдгийг албаныхан онцлов.

Нийслэлийн ЗДТГ, “Ил тод Улаанбаатар Академи” Зөвлөлдөх Ардчиллын танхим, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. “Ил тод Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын танхимын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Төр-Од ярьж байна.

Хуваалцах