Нээлттэй уулзалт ярилцлага болов
Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо 2014 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Монгол-Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг угтан “Чехийн гадаад харилцааны зөвлөл”
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо 2014 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Монгол-Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг угтан “Чехийн гадаад харилцааны зөвлөл” ТББ “Монгол-Чехийн харилцаа, хамтын ажиллагааны талаар” сэдэвт нээлттэй уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд БНЧУ-аас Монгол Улсад элчин сайдаар сууж байсан доктор И.Шима Монгол-Чехословакийн харилцааны түүхийн талаар, БНЧУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ын зөвлөх В.Добеш өнөө үеийн Монгол Улсын нүүр төрх, ололт амжилт, тулгарч буй зарим бэрхшээлийн талаар, Чех-Монголын Худалдааны Танхимын Дэд Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, Монгол-Чехийн хооронд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны зарим төсөл, хөтөлбөрийн талаар тус тус илтгэл, мэдээлэл хийсэн байна.
Улмаар тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн чех иргэд Монгол Улсын өнөөгийн нийгэм, улс төрийн ололт амжилт болон авлигын эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаар зарим асуулт тавьсанд ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт хариулж өмнө нь хийгдсэн зарим илтгэлтэй холбоотойгоор тодруулга хийсэн байна.


















