“Нэг албан хаагч-Нэг мод” аяныг зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг "Мод тарих үндэсний өдөр"-т Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон нэгдэж “Нэг албан хаагч-Нэг мод” аяныг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг "Мод тарих үндэсний өдөр"-т Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон нэгдэж “Нэг албан хаагч-Нэг мод” аяныг зохион байгууллаа.
Аяны хүрээнд албан хаагч бүр нэг мод тарьж, мод бүрийг эзэнжүүлж, пайзжуулж тухайн хариуцсан албан хаагч модны арчилгаа, усалгааг бүрэн хариуцаж ургуулахаар болжээ.

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ


















