Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг донор найман хүний амийг аврах боломжтой

Монгол Улсад жилд дунджаар тархинд цус харвах, зам тээврийн ослоор 500-600 хүн нас бардаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг донор найман хүний амийг аврах боломжтой
Нэг донор найман хүний амийг аврах боломжтой. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад жилд дунджаар тархинд цус харвах, зам тээврийн ослоор 500-600 хүн нас бардаг. Гэтэл дээрх иргэдийн 10 хүрэхгүй хувь нь донор болохыг зөвшөөрдөг байна. Үүнээс болж томоохон эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хойшлох, цуцлагдах тохиолдол цөөнгүй гардаг.

Тухайлбал, цаашид амьдрах боломжгүй тархины үхэлтэй нэг донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай болон нарийн гэдсийг нь найман хүнд шилжүүлэн суулгах боломжтой. Хэрвээ иргэд болон гэр бүл нь донор болохыг зөвшөөрвөл энэ төрлийн мэс заслыг гадаадад хийлгэх шаардлагагүй болно. Мөн нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хорт хавдрыг дотооддоо эмчлэх, ингэснээр жилд 1-2 мянган хүний амийг аврах боломж бүрдэнэ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн харьяа Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга н.Батчулууны ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · Нэг донор найман хүний амийг аврах боломжтой

Донорын тухай хуулийг сурталчлах, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх зорилготой “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэ хуралд Монгол эмч нараас гадна 10 гаруй орны эрдэмтэд цахимаар оролцож байна.

Хуваалцах