Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг дугуйгаар 500 км замыг туулж шинэ амжилт тогтоожээ

Японы иргэн Масару Абе жижиг моторт мотоциклийн арын нэг дугуйн дээр тогтон, 500 км тойрог замыг туулж шинэ дээд амжилтыг тогтоосон байна. Ур чадвар тэсвэр хатуужил шаардсан энэ туршилтыг тэрээр удаан хугацаанд бэлдэж,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг дугуйгаар 500 км замыг туулж шинэ амжилт тогтоожээ
Нэг дугуйгаар 500 км замыг туулж шинэ амжилт тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Японы иргэн Масару Абе жижиг моторт мотоциклийн арын нэг дугуйн дээр тогтон, 500 км тойрог замыг туулж шинэ дээд амжилтыг тогтоосон байна. Ур чадвар тэсвэр хатуужил шаардсан энэ туршилтыг тэрээр удаан хугацаанд бэлдэж, бэлтгэсний эцэст энэхүү эрсдэлтэй алхмыг хийхэд хүрсэн гэнэ. Энэ нь түүний хувьд бараг хоёр дугуйн дээрээ явахтай адил энгийн зүйл гэж тэрээр хэлжээ. Өдгөө 33 настай Масару Абе 500 км тойрог замын турш нэг дугуйн дээрээ нэг ч удаа зогсолтгүй 13 цаг явж дэлхийн анхны шинэ амжилтыг тогтоосон юм.

Энэхүү туршилтыг Японы Сайтама мужийн Кавагути нэртэй хотын автомашины уралдааны зам дээр хийсэн байна. Тэрээр туршилтаа хийхдээ ойролцоогоор 40 км цагийн хурдтай явсан байна. Харин шинэ туршилтаа эхлүүлснээс хойш 2 цагийн дараа ядарч, нуруугаар нь өвдөж эхэлсэн гэжээ. Гэсэн ч тэрээр бууж өгөлгүй замын турш шаардлагатай эмийг ууж хэрэглэн, туршилтаа цааш үргэлжлүүлсэн юм. Ингэснээр тэрээр энэ төрлийн спортоор анх 1991 онд Японы тамирчин Ясуюки Кудогийн хийсэн дээд амжилтыг эвдэж чадсан байна.

Хуваалцах