Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Нэг эрүүл мэнд” төслийн сургалтыг Өвөрхангай аймагт хийлээ

“Нэг эрүүл мэнд” D 43 төслийн хүрээнд “Томуугийн вирусыг Монголын хөдөө орон нутагт илрүүлэх судалгаа”-ны ажлын арга зүйн сургалтыг Өвөрхангай аймагт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэг эрүүл мэнд” төслийн сургалтыг Өвөрхангай аймагт хийлээ
“Нэг эрүүл мэнд” төслийн сургалтыг Өвөрхангай аймагт хийлээ. Зураг: МҮОНРТ

“Нэг эрүүл мэнд” D 43 төслийн хүрээнд “Томуугийн вирусыг Монголын хөдөө орон нутагт илрүүлэх судалгаа”-ны ажлын арга зүйн сургалтыг Өвөрхангай аймагт хийлээ.

ЭМГ, БОЭТ-ийн тархвар судлагч их эмч, ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтэн тус аймгаас сонгогдсон Хайрхандулаан, Уянга, Есөн-Зүйл сумдын ЭМТ-үүдийн эрхлэгч их эмч, Мал эмнэлэг, үржлийн тасгийн эрхлэгч нарт судалгааны арга зүйн сургалтыг зохион байгуулж, томуугийн вирус илрүүлэх хурдавчилсан оношилгооны “Софиа” машиныг ЗӨСТ-ийн лабораторит суурилуулж, адуунаас авсан анхны сорьцыг туршилтаар шинжилж, эмч мэргэжилтнүүдийг дадлагажууллаа.

Судалгааны баг болон ЗӨСТ-ийн эмч мэргэжилтнүүд сонгогдсон сумдад очин, сумын Засаг дарга болон “Нэг эрүүл мэнд” салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж, судалгааны талаар танилцуулж, санал, бодлоо солилцжээ.

Хуваалцах