Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Нэг га талбайгаас 72 центнер улаан буудай хураан авч, шинэ дээд амжилт тогтоолоо

Манай сурвалжлах хэсэг томилолтоос ирлээ. Газар тариалангийн бүсэд ажиллаад ирсэн тэд сайн мэдээтэй иржээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг га талбайгаас 72 центнер улаан буудай хураан авч, шинэ дээд амжилт тогтоолоо
Нэг га талбайгаас 72 центнер улаан буудай хураан авч, шинэ дээд амжилт тогтоолоо. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Манай сурвалжлах хэсэг томилолтоос ирлээ. Газар тариалангийн бүсэд ажиллаад ирсэн тэд сайн мэдээтэй иржээ. Нэг га-аас дээд тал нь 72 центнер улаан буудай хураан авч, шинэ дээд амжилт тогтоосон байна.

Энэ баримт Монгол Улс атар газар эзэмшсэн 60 гаруй жилийн хугацаан дахь хамгийн их ургац хураан авсан дээд амжилтаар бүртгэгдэж байна.

Энэхүү амжилтыг "Монголын мэдээ" суваг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж шалгаруулсан "Атрын 60 жил"-ийн 9 алдартны нэг болох "Бүтлийн ундарга" ХХК гаргажээ.

Хуваалцах