Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэв

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 62 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 59 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэв
Нэг гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэв. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газар 2016 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 19 гомдол, мэдээллийг шалгаснаас нэг гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 11 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 62 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 59 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: АТГ

Хуваалцах