Нэг иргэн жилд дунджаар 3 удаа Өрхийн эрүүл мэндийн төвөөс тусламж үйлчилгээ авчээ
Нийт үзлэгийг сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 1042.9 мянган үзлэгээр, 2023 онтой харьцуулахад 616.3 мянгаар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Мэдээллийн алба

2024 оны байдлаар улсын хэмжээнд 227 Өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотын 151, орон нутагт 76 Өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Салбарын хэмжээнд 69,702 эрүүл мэндийн ажиллагчид байгаагаас 3867 нь өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна.
Өрхийн эрүүл мэндийн төвд 2024 онд 7.1 сая үзлэг хийгдэж, нэг иргэн жилд дунджаар 3 удаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.
Нийт үзлэгийг сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 1042.9 мянган үзлэгээр, 2023 онтой харьцуулахад 616.3 мянгаар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.


















