Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг кг гурил 1150 төгрөгийн ханштай байна

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” үйлдвэрийн савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 760-1100 төгрөг байна.

НС
Нийслэлийн статистикийн газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг кг гурил 1150 төгрөгийн ханштай байна
Нэг кг гурил 1150 төгрөгийн ханштай байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” үйлдвэрийн савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 760-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1150 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1019-1200 төгрөгийн үнэтэй байгаа бол “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1019 төгрөгөөр, харин “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Барс” захад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.

Хуваалцах