Нэг хоногийн дотор 12 хүн зам тээврийн ослоор гэмтжээ
Цагдаагийн байгууллагад энэ сарын 5-6-нд гэмт хэрэг, зөрчлийн 1535 дуудлага ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг бүртгэн шалгаж, 40 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагад энэ сарын 5-6-нд гэмт хэрэг, зөрчлийн 1535 дуудлага ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг бүртгэн шалгаж, 40 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Энэ хугацаанд бусдын биед гэмтэл учруулсан дөрөв, хүчингийн гурав, хулгайн 15, танхайн гурван хэрэг гарсан байна. Зөвхөн зам тээврийн ослын 30 тохиолдол бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөнөөр гэмтжээ.


















