Нэг хүүгийн аминд хүрсэн Геннисийн амжилт
Өнгөрсөн өдрүүдэд Геннисийн номонд бүртгүүлэхээр Хүй долоо худгийн зүлэг ногоон дэвжээн дээр 10.000 морь жагсаж, 3000 морь уралдав. Хоёр өдөр үргэлжилсэн тус арга хэмжээний үеэр олон тооны хүүхдүүд унаж бэртсэн тухай мэдээ мэдээлэл харилцан адилгүй хэвлэл мэдээллээр цацагдаж байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн өдрүүдэд Геннисийн номонд бүртгүүлэхээр Хүй долоо худгийн зүлэг ногоон дэвжээн дээр 10.000 морь жагссаж, 3000 морь уралдав. Хоёр өдөр үргэлжилсэн тус арга хэмжээний үеэр олон тооны хүүхдүүд унаж бэртсэн тухай мэдээ мэдээлэл харилцан адилгүй хэвлэл мэдээллээр цацагдаж байна.
Харин энэхүү уралдааны үеэр 30 орчим унаач хүүхдүүд унаж бэртсэн бөгөөд нэг хүүхэд эмнэлэгт ирээд гэмтлээ даалгүй өнөө өглөө амиа алдсан харамсалтай зүйл болжээ.
Талийгаач хүүг Дорноговь аймгийн харьяат Б.Мөнхбат гэдэг. Тэрээр энэ жил 12 настай, тархины гэмтлээр нас барсан байна. Б.Мөнхбат нь анх Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирэхдээ ухаангүй ирсэн. Тархи ажиллагаагүй болсон, тархины хүнд гэмтэлтэй байсан ажээ.


















