Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг л өдөр та өөрөөрөө бахархах болно

Цусны донор болсноор та өөрийгөө бусдад хэрэгтэй, хэчнээн их үнэ цэнэтэй хүн болохыг ойлгоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг л өдөр та өөрөөрөө бахархах болно
Нэг л өдөр та өөрөөрөө бахархах болно. Зураг: МҮОНРТ

Цусны донор болсноор та өөрийгөө бусдад хэрэгтэй, хэчнээн их үнэ цэнэтэй хүн болохыг ойлгоно. Амьдралын аливаа бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрч, өөрийгөө хэнд ч хэрэггүй хэмээн гутарч, өөртөө итгэх итгэлгүй болсон хүн олон байдаг. Ийм байдал ялангуяа залуусын дунд түгээмэл ажиглагддаг нь нууц биш. Тэгвэл тэдгээр хүмүүс донор болж цусаа өгснөөр өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, өөрийгөө бусдад хэрэгтэй хүн болохыг ухаарна шүү дээ.

Донор хүмүүс олон байх тусам нийгэм эерэг уур амьсгалтай болно. Учир нь авлагагүй, сайн дурын донор бусдад цусаа бэлэглэж байгаа тул өөрөө ихэвчлэн хүнлэг энэрэнгүй, сайхан сэтгэлтэй хүн байдаг. Нийгмийн энэ эерэг хандлага нь ард иргэдийн амьдрал ахуйд, улмаар тухайн орны хөгжил цэцэглэлтэд ч сайнаар нөлөөлөхийг үгүйсгэхийн аргагүй.

Эцэст нь хэлэхэд, цус бидний хэнд ч байж л байдаг. Харин бид бусдад тэр цуснаасаа жаахныг л өгөхөд эрдэнэт хүний амийг аврах ачтан болно гэдгийг хүн бүр ухаарах нь зүйтэй юм. Тиймээс бүгдээрээ цусны донор болцгоож, олон хүний амийг аварцгаая!

Эх сурвалж: ЦССҮТ

Хуваалцах