Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг нь бүтээж нөгөө нь сүйтгэсээр байх уу

Дархан-Уул аймгийн Дархан сумын төв хэсэгт зориудаар бий болгосон ногоон байгууламжийн тохижилт бүхий 89 га талбай байдаг. Мөн жил бүр улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар ногоон байгууламж өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг нь бүтээж нөгөө нь сүйтгэсээр байх уу
Нэг нь бүтээж нөгөө нь сүйтгэсээр байх уу. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Дархан сумын төв хэсэгт зориудаар бий болгосон ногоон байгууламжийн тохижилт бүхий 89 га талбай байдаг. Мөн жил бүр улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар ногоон байгууламж өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Эдгээр ногоон байгууламж, тохижилтыг хамгаалах аймаг, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолууд бий. Тус тогтоолд ногоон байгууламж буюу хориглосон бүсэд малаа оруулсан нөхцөлд журамд заагдсан нөхөн төлбөрийг тухайн малчнаар төлүүлдэг билээ.

Энэ сарын 1-ний өдөр Дархан сумын 14 дүгээр багийн ногоон байгууламжид орсон 40 үхрийг аймгийн НААҮГ-ын хашаанд хашиж малчдад хуулийн дагуу хариуцлага тооцлоо. Тиймээс малчид та бүхэн төрөлх хотынхоо ногоон байгууламжийг хайрлан хамгаалж, малаа хараа хяналттайгаар хариулахыг нийт малчдадаа анхааруулж байна гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.

Хуваалцах