Нэг настай хүүхэд түлэгдэж нас баржээ
Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас үүдэн нийслэл төдийгүй хөдөө орон нутагт бага насны хүүхэд түлэгдэх, амь насаа алдсан хэрэг удаа дараа гарч байна.
Мэдээллийн алба

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд амьдардаг 1 настай Э нь халуун усанд түлэгдэн нас барсан хэргийг шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэллээ.