Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг нохой, муурыг 7500 төгрөгөөр устгана

Золбин нохой, муур олширсноос иргэдийн тав тух алдагдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж эхэллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг нохой, муурыг 7500 төгрөгөөр устгана
Нэг нохой, муурыг 7500 төгрөгөөр устгана. Зураг: МҮОНРТ

Золбин нохой, муур олширсноос иргэдийн тав тух алдагдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж эхэллээ.

Үүнтэй холбогдуулан нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас эдгээр амьтдыг устгах ажлыг эрчимжүүлжээ.

Нийслэлд 200 мянга орчим золбин нохой, муур байгаа гэх. Тэднийг устгахаар 11 гэрээт анчин ажилладаг байна. Эдгээр хүмүүс нь хаана ч хүрэлцдэггүйг албаныхан онцлов.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн зургаадугаар сарын 17-ны хуралдаанаар золбин муур, нохой устгалын зардлыг шинэчлэн тогтоожээ. Өмнө нь нэг нохой, муурыг 5000 төгрөгөөр устгадаг байсныг 7500 төгрөг болгож өөрчилсөн байна.

Хуваалцах