Нэг сарын хугацаанд хүчирхийлэлтэй холбоотой 600 гаруй дуудлага бүртгэгджээ
Нэг сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 600 гаруй дуудлага бүртгэгдсэн байна.
Мэдээллийн алба

Нэг сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 600 гаруй дуудлага бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу цагдаа нар газар дээр нь очиж ажиллахад дийлэнх нь гэр бүлдээ агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил байжээ.
Мөн энэ "Нэг сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөн эрүүл мэндээрээ хохирсон 30 гаруй иргэнийг Түр хамгаалах байранд байршуулан, тусламж үйлчилгээ үзүүлсэн" гэж Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Б.Гандулам хэллээ.Түр хамгаалах байранд хамгаалуулсан иргэдийн 17 нь хүүхэд байсан гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна.


















