Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүллээ

БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүлж байгаагаа өнөөдөр танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүллээ
“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүлж байгаагаа өнөөдөр танилцууллаа. Энэхүү хөдөлгөөнийг энэ сарын 15-наас ирэх есдүгээр сарын 15, аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 гэсэн хоёр үе шаттай өрнүүлэх ажээ. Эхний үе шатанд нэг сая мод тарьж, арчилна, хоёрдугаар үе шатанд модоо нөхөн тарьж, цэнэг усалгаа хийх ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв болон бүх сумдыг хамран хэрэгжүүлэх аж.

Энэ талаар тус яамны сайд Д.Оюунхорол “Улаанбаатар хотын иргэдийг амьдрах орчныхоо төлөө “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д онцгой идэвхтэй оролцож, хашаа хороондоо бүгдээрээ мод тарьж, ургуулья, баг хороо бүр бичил цэцэрлэгтэй болъёо, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн төгөл, өөрийн ойтой болъё” гэсэн юм.

Дашрамд дурдхад дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд 1940-2007 онд агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулаарч, хөрсний ууршилт 118.1 хувиар нэмэгджээ.

Хуваалцах