Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг сумыг таван тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Засгийн газрын "Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр"-ийн хүрээнд энэ онд 16 сумыг хамруулахаар тогтсон. Түүнчлэн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах” төслөөр найман сумын төвд төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг сумыг таван тэрбум төгрөгөөр шинэчилнэ
Нэг сумыг таван тэрбум төгрөгөөр шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын "Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр"-ийн хүрээнд энэ онд 16 сумыг хамруулахаар тогтсон.
Түүнчлэн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах” төслөөр найман сумын төвд төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.
Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд нийт 80 тэрбумын санхүүжилт байгаа бөгөөд сум тус бүрт таван тэрбум төгрөг ногдож байгаа аж. Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн зарцуулагдах төслийн санхүүжилт нь 200 мянган ам доллар ажээ.

Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ хөрөнгөөр сумандаа тохирсон инженерийн дэд бүтэцтэй болох бүрэн боломжтой юм байна. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан энэ мөнгөөр сумандаа Тамгын газрын байр мэтийн зүйл барьж болохгүй. Инженерийн шугам, сүлжээ зэрэгт зарцуулж, сумдын иргэдийн тав тухтай амьдрах боломжийг хангах хэрэгтэй гэж аймаг сумын Засаг дарга нарт анхааруулжээ.

Хуваалцах