Нэг тэрбум хүн сургаж, нэг тэрбум мод тарина
Швейцарын Давос хотод нэгдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Олон улсын эдийн засгийн ээлжит чуулга уулзалт болох гэж байна.
Мэдээллийн алба

Швейцарын Давос хотод нэгдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Олон улсын эдийн засгийн ээлжит чуулга уулзалт болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор тус чуулга уулзалтыг үүсгэн байгуулгч Клаус Шваб хэвлэлийн бага хурал хийлгэж энэ удаагийн чуулга уулзалтын онцлогийг танилцууллаа. Тэрбээр энэ удаагийн чуулга уулзалт хий хоосон ярих биш жинхэнэ ажил хэрэгч болохыг онцлон мэдэгдсэн юм.
Түүнчлэн Давост энэ жил олон улсыг хамарсан томоохон хоёр санаачилгыг хэрэгжүүлэх эхлэл тавихыг тэмдэглэн хэлсэн. Үүний нэг нь дэлхий нийтийг хамарсан боловсролын хөтөлбөр юм байна. Энэ санаачилгын хүрээнд дэлхийн нэг тэрбум хүнийг сурч боловсрох нөхцөлөөр хангах юм байна.
Хоёр дахь томоохон санаачилга нь дэлхийн хэмжээнд нэг тэрбум мод суулгах хөтөлбөр юм. Экосистемийг шинэчилж засах нь ирэх 10 жилийн гол зорилт бөгөөд ирээдүй хойч үедээ эх дэлхийгээ өвлүүлэхийн тулд ийм санал санаачилга гаргаж байгааг тэмдэглэн хэлсэн юм.
Клаус Шваб мөн уур амьсгалын өөрчлөлт, худалдааны дайн зэргээс үүдэлтэй онцгой байдлууд дэлхийд үүссээр байгаагийн дээр яриа хэлэлцээний цонх хурдацтай хаагдаж байгаа учир шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн уриалж байна. Давосын энэ жилийн чуулга уулзалтад 117 орны 3000 гаруй төлөөлөгч оролцохоо илэрхийлжээ.


















