Нэг тонн чацаргана хураан авчээ
Намрын ургац хураалтын ажил өрнөж байгаа энэ үед Увс аймгийн Улаан загалмайн хороо чацаргана жимсээ хураан авч дуусгажээ.
Мэдээллийн алба

Намрын ургац хураалтын ажил өрнөж байгаа энэ үед Увс аймгийн Улаан загалмайн хороо чацаргана жимсээ хураан авч дуусгажээ. Энэ жил Увс аймагт хүчтэй мөндөр, усан бороо орж аюулт үзэгдэл болсон нь ургацад нөлөөлж, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хоёр дахин бага буюу 1 тонн чацарганыг идэвхтэн, гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр хураан авсан байна.
Увс аймгийн Улаан загалмайн хорооныхон жил бүр өөрсдөө ургацаа хурааж, чацаргана жимсээ боловсруулан шүүс, тос зэрэг хүний эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж орлогоо нэмэгдүүлдэг ажээ.


















