Нэг тоологч өдөрт 15 айл судална
Монгол улсын Засгийн газрын 2013 оны 269 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны бэлтгэл ажил Дархан-Уул аймагт бүрэн хангагдаж энэ өдөр нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

Судалгааны ажлыг аймгийн хэмжээнд шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 379 дугаар захирамжаар 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 24366 өрхөөс судалгаа авах ажилд 197 тоологч, 36 судалгааны багийн ахлагч, 26 дэд ахлагч, 25 шивэгч, 8 жолооч, 75 хөтөч ажиллана. Нэг тоологч өдөрт 15 өрх буюу 10 хоногт 150 өрхөөр зочлох ажээ. Иймд иргэд, өрх гэр бүл өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.