Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нэг триллион ам.долларын үнэлгээтэй компанийн тоо 4 болжээ

Нэг триллион ам.доллараар үнэлэгдэж буй компаниудын тоо энэ долоо хоногт нэгээр нэмэгдлээ. “Гүүгл”-ийн эцэг компани болох Алпхабетын үнэлгээ өнгөрсөн пүрэв гарагт 1 триллион ам.долларыг давсан байна. Үүнээс өмнө “Майкрософт”,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг триллион ам.долларын үнэлгээтэй компанийн тоо 4 болжээ
Нэг триллион ам.долларын үнэлгээтэй компанийн тоо 4 болжээ. Зураг: МҮОНРТ

Нэг триллион ам.доллараар үнэлэгдэж буй компаниудын тоо энэ долоо хоногт нэгээр нэмэгдлээ. “Гүүгл”-ийн эцэг компани болох Алпхабетын үнэлгээ өнгөрсөн пүрэв гарагт 1 триллион ам.долларыг давсан байна. Үүнээс өмнө “Майкрософт”, “Эйппл” болон “Сауди Арамко”-гийн зах зээлийн үнэлгээ 1 триллион ам.долларт хүрсэн юм. “Гүүгл” компанийн захирлын албан тушаалыг хашиж байгаа СундарПичай “Алпхабет”-ийн тэргүүнээр давхар ажиллахаар болсон тухайгаа зарласны дараагаар тус компанийн хувьцаа өсч эхэлжээ.

Зар сурталчилгааны бизнес Алпхабет компанийн орлогын гол эх үүсвэр хэвээр байгаа юм. 2019 оны гурав дугаар улирлын байдлаар тус компанийн зар сурталчилгааны орлого 34 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 17 хувиар нэмэгдсэн гэдгийг илтгэж байна. Ер нь 2015 оноос хойш Алпхабетийн хувьцааны ханш гурав дахин нэмэгдсэн байна. Америкийн компаниудаас 1 триллион ам.долларын үнэлгээнд хүрсэн анхны компани бол “Эиппл” юм.

2018 оны 8 дугаар сард Эйппл энэ босгыг давснаас хойш Америкийн гурван ч компани ийнхүү дэлхийн хамгийн баян, өндөр үнэлгээтэй компаниудаар нэрлэгдээд байна. Саудын Арабын газрын тос СаудиАрамко компанийг эс тооцвол 1 триллион ам.долларын бусад компаниуд технологийн төрлийн үйл ажиллагаа явуулдаг юм. Америкийн “Алпхабет”, “Эйппл”, “Майкрософт”, “Амазон”, болон “Фэйсбүүк”-ийн нийт үнэлгээ 5.2 тэрбум ам.долларт хүрч байна.

Хуваалцах