Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг цэгийн үйлчилгээ 17:00 цаг хүртэл үргэлжилнэ

"Авто тээврийн үндэсний төв”-ийн Баянгол дүүрэг дэх салбар өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг цэгийн үйлчилгээ 17:00 цаг хүртэл үргэлжилнэ
Нэг цэгийн үйлчилгээ 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

"Авто тээврийн үндэсний төв”-ийн Баянгол дүүрэг дэх салбар өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулж байна. Автомашиныхаа татварыг төлөөгүй болон даатгалыг хийлгээгүй, мөн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар энэхүү нэг цэгийн үйлчилгээнд ирснээрээ бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой аж.

Түүнчлэн хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй компьютер оношлогоонд хамруулах юм байна. Мөн автомашиныхаа гэрчилгээг бусдад шилжүүлэх болоод тээврийн хэрэгсэлдээ шинээр улсын дугаар авах бол нэг цэгийн үйлчилгээнд ирж үйлчлүүлэх боломжтой аж.

Хуваалцах