Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг цэгт агаарын чанарын хэмжигч ажиллахгүй байна

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Нисэх, Толгойт, МҮОНРТ, Баруун 4 замд, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар, Дамбадаржаа, Хайлааст орчимд агаар бохирдолтой байна.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг цэгт агаарын чанарын хэмжигч ажиллахгүй байна
Нэг цэгт агаарын чанарын хэмжигч ажиллахгүй байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Нисэх, Толгойт, МҮОНРТ, Баруун 4 замд, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар, Дамбадаржаа, Хайлааст орчимд агаар бохирдолтой байна.

Нэг цэгт агаарын чанарын хэмжигч ажиллахгүй байна.

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.

Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.

Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.

Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.



Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. "Их бохирдолтой" үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай.

Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Хуваалцах