Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг цэцэрлэг дунджаар 20-60 хүүхэд шинээр бүртгэнэ

Энэ жил цэцэрлэгийн насны 90 гаруй мянган хүүхэд байгаагаас 70 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн судалгаа гарсан билээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг цэцэрлэг  дунджаар 20-60 хүүхэд шинээр бүртгэнэ
Нэг цэцэрлэг дунджаар 20-60 хүүхэд шинээр бүртгэнэ. Зураг: МҮОНРТ

Энэ жил цэцэрлэгийн насны 90 гаруй мянган хүүхэд байгаагаас 70 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн судалгаа гарсан билээ.

Нийслэлчүүдийн хувьд шинээр цэцэрлэг барих, төрийн өмчийн цэцэрлэгүүдийн сэрүүн өрөөг анги болгон тохижуулах замаар цэцэрлэгт хамруулах хүүхдийнхээ тоог өсгөх бодлого барьж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байгаа.

Гэвч төрийн өмчийн цэцэрлэгүүдийн анги дүүргэлт өмнөх жилүүдэд хэвийн хэмжээнээс 15-25 хүүхдээр давсан үзүүлэлттэй байснаас шалтгаалан энэ жил нэг цэцэрлэг дунджаар 20-60 хүүхэд нэмж бүртгэх боломтой байгаа аж.

Тиймээс урд жил нь цэцэрлэгт хамрагдаж амжаагүй хүүхэдтэй эцэг эхчүүдийн тухайд асуудал нэлээд хүндрэх төлөвтэй байна. Өнгөрсөн хавар энэ асуудлыг эцэг эхчүүдэд эртнээс зохицуулах боломж олгохын тулд цэцэрлэгийн бүртгэлийг хавар явуулж байх талаар яригдаж байсан ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй хойшлогдсон билээ.

Түлхүүр үг:цэцэрлэгийн бүртгэл
Хуваалцах