Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нэг төлөөлөгч-Нэг хүүхэд” аян нээлтээ хийлээ

Хараа хяналтгүй, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдэд нийгмийн хамгааллын үйлчилгээг бодитоор хүргэх зорилготой “Нэг төлөөлөгч-Нэг хүүхэд” аян нээлтээ хийлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэг төлөөлөгч-Нэг хүүхэд” аян нээлтээ хийлээ
“Нэг төлөөлөгч-Нэг хүүхэд” аян нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Хараа хяналтгүй, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдэд нийгмийн хамгааллын үйлчилгээг бодитоор хүргэх зорилготой “Нэг төлөөлөгч-Нэг хүүхэд” аян нээлтээ хийлээ. Баянгол дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвөөс санаачлан зохион байгуулж байгаа уг аянд хараа хяналтгүй, эмзэг бүлгийн 41 хүүхэд хамрагдана. Тэдэнд тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 гишүүн нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлнэ.

Аян зургаадугаар сарын турш үргэлжилнэ гэж Баянгол дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга н.Болор-Эрдэнэ ярилаа. Баянгол дүүрэг энэ жилийг “Хүүхэд гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд гэр бүл рүү чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна.

Хуваалцах