Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нэг өрх - нэг иргэн" шинжилгээнд ХУД-ийн 1048 иргэн хамрагдаад байна

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусний илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэнийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний хооронд шинжилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэг өрх - нэг иргэн" шинжилгээнд ХУД-ийн 1048 иргэн хамрагдаад байна
“Нэг өрх - нэг иргэн" шинжилгээнд ХУД-ийн 1048 иргэн хамрагдаад байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусний илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэнийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний хооронд шинжилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12:00 цагийн байдлаар нийт 1048 иргэн шинжилгээнд хамрагдаад байна.

“Нэг өрх – Нэг иргэн” коронавирусний илрүүлэг шинжилгээг дараах гурван цэгүүдээр хуваарилан шинжилгээ авч байна.

1. Яармаг салбар амбулторийн цэгт 10, 9 хороо

2. 7-р сургууль цэг дээр 16, 21 хороо

3. 34-р сургуулийн цэг дээр 4, 5 хороодын нэг өрхөөс нэг иргэн шинжилгээнд хамрагдах бөгөөд хороо тус бүр хуваарийн дагуу иргэдээ шинжилгээнд хамруулан ажиллаж байна.

Хуваалцах