Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841844 мянган төгрөг...
Үндэсний статистикийн хорооноос өнгөрөгч нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалд хийсэн судалгаанаас харахад айл өрхүүдийн орлого буурч, зарлага нэмэгдсэн байна
Мэдээллийн алба

Үндэсний статистикийн хорооноос өнгөрөгч нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалд хийсэн судалгаанаас харахад айл өрхүүдийн орлого буурч, зарлага нэмэгдсэн байна. Тодруулбал, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841844 мянган төгрөг байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 7 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого буурахад тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөн орлого 15.2 мянган төгрөг, бусад орлого 5.2 мянган төгрөгөөр өссөн бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 15.9 мянган төгрөг буюу 25 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгааны дүнг хүргэж байна.


















