Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Нэг уяаны морьд” үзэсгэлэн нээгдлээ

Үзэсгэлэнд түүний шавь нарын сийлбэр, уран зургийн нийтдээ 150 гаруй бүтээл дэлгэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэг  уяаны  морьд” үзэсгэлэн нээгдлээ
“Нэг уяаны морьд” үзэсгэлэн нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Дорнын говийн өмнөд хязгаар нутаг болох төрөлх нутаг Хатанбулагтаа 38 дахь жилдээ багшилж байгаа технологийн сурган хүмүүжүүлэгч, Монгол Улсын тэргүүний багш, АБТА, Улсын зөвлөх багш Ц.Адьяасүрэнгийн "Нэг уяаны морьд" багш, сурагчдын бүтээлийн хамтарсан үзэсгэлэн Дорноговь аймгийн “Музей сургалт судалгааны төв”-д нээгдлээ.

Дээрх аймгийн Хатанбулаг сумаас Монгол сийлбэр, зураг урлалын чиглэлээр олон зураач, сийлбэрчин төрөн гарч байгаа билээ. Сурагчдын авьяас билгийг нээн илрүүлэх, тэднийг насан туршид нь эрдэм, бүтээл гэсэн хос жигүүртэй болгоход дорвитой хувь нэмэр оруулж 38 жилийн нөр их хөдөлмөрөө зориулж байгаа хүн бол Ц.Адьяасүрэн юм.

Үзэсгэлэнд түүний шавь нарын сийлбэр, уран зургийн нийтдээ 150 гаруй бүтээл дэлгэгджээ.

Ц.Адъяасүрэн шавь нарынхаа хамт 2001 оноос Технологийн улсын олимпиадад аймгаас шалгаран тасралтгүй оролцож байна.

Хуваалцах