Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Нэг зөрчилд давхардуулж оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгожээ

Прокурорын байгууллагаас 2023 онд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр цагдаагийн байгууллагын бэлэн бус торгуулийн системийг шалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авсан байна.

УЕ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг зөрчилд давхардуулж оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгожээ
Нэг зөрчилд давхардуулж оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгожээ. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллагаас 2023 онд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр цагдаагийн байгууллагын бэлэн бус торгуулийн системийг шалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авсан байна.Шалгалтаар тоног төхөөрөмжийн алдаанаас үүдэлтэйгээр нэг зөрчилд давхардуулж оногдуулсан 14073 шийтгэл бүртгэгдсэнийг илрүүлж, шүүхэд 3707 дүгнэлт бичин хүчингүй болгуулжээ.

Хуваалцах