Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нэг зуун ная” сонины энэ оны дугаар хэвлэгдлээ

Конрад Аденауэрын сангийн нэрэмжит Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсийн 24 дэх удаагийн тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд суурь сэтгүүл зүй болон мэргэшүүлэх сэтгүүл зүйн хичээлээ амжилттай дуусгаж, хэвлэл мэдээллийн байгууллагад дадлагажсан туршлагадаа тулгуурлан өөрсдийн сонинг хэвлүүллээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэг зуун ная” сонины энэ оны дугаар хэвлэгдлээ
“Нэг зуун ная” сонины энэ оны дугаар хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Конрад Аденауэрын сангийн нэрэмжит Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсийн 24 дэх удаагийн тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд суурь сэтгүүл зүй болон мэргэшүүлэх сэтгүүл зүйн хичээлээ амжилттай дуусгаж, хэвлэл мэдээллийн байгууллагад дадлагажсан туршлагадаа тулгуурлан өөрсдийн сонинг хэвлүүллээ.

Тус сонины улс төр, эдийн засгийн нүүрт намын санхүүжилт, намын харьяалал болон сонгуулийн үр дүн, банкны сектор дахь чанаргүй зээл зэрэг сэдвийг хөндсөн байна. Мөн дараагийн нүүрүүдэд гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах тухай, байгаль орчны бохирдол тэр дундаа хуванцар хогоор хооллосон амьтад хэрхэн үхэж үрэгдэж байгааг онцолжээ. Түүнчлэн ардын болон орчин үеийн урлаг соёлын талаарх ярилцлага, шүүмж нийтлэгдсэн байна. “Нэг зуун ная” сониноо хэвлүүлсэн оюутнууд ирэх оны нэгдүгээр сард төгсөнө.

Хуваалцах