“Нэгдсэн бодлого, нэгдсэн экспорт” төслийг хэрэгжүүлнэ
ААН, байгууллагууд хамтран ижил төрлийн бүтээгдэхүүнийг нэг жороор үйлдвэрлэж гадаадын зах зээлд гаргах нь илүү үр дүнтэйг мэргэжилтнүүд онцолж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсад 70 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. ААН, байгууллагууд хамтран ижил төрлийн бүтээгдэхүүнийг нэг жороор үйлдвэрлэж гадаадын зах зээлд гаргах нь илүү үр дүнтэйг мэргэжилтнүүд онцолж байна.
Иймээс МҮХАҮТ-аас “Нэгдсэн бодлого, нэгдсэн экспорт” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Уг төсөл нь бизнес эрхлэгчдийг нэгтгэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах ач холбогдолтой гэж МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэллээ.
“Нэгдсэн бодлого, нэгдсэн экспорт” төслийн хүрээнд эхний ээлжинд цагаан идээ, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлохоор төлөвлөжээ.


















