Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нэгдсэн чуулган эхэллээ

Өнөөдрийн хуралдаанаар Галт зэвсгийн тухай болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх мөн Өршөөлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлуудыг шийдэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдсэн чуулган эхэллээ
Нэгдсэн чуулган эхэллээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын ээлжит бусаар зарлан хуралдуулж буй чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Галт зэвсгийн тухай болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх мөн Өршөөлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлуудыг шийдэх юм. Уг хуулийн төслүүдийг өчигдөр холбогдлх байнгын хороодын хуралдаанаар хэлэлцсэн юм.

Чуулганы хуралдааны эхэнд өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн Галт зэвсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Дашрамд дурьдахад, үүний дараа Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэх юм.

Хуваалцах