Нэгдсэн чуулганаар төсөв хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж ирэх 2015 оны Төсвийн тухай хууль болон дагалдан өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.
Мэдээллийн алба

Хуулийн дагуу энэ сарын 15-ны дотор ирэх оны төсвийг батлах бөгөөд өнөөдөр чуулганаар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж маргааш буюу баасан гарагийн чуулганаар гурав болон дөрөв дэх хэлэлцүүлгийг хийх юм.
Нэгдсэн чуулганаар өнөөдөр төсөв хэлэлцэхээс гадна Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн хийнэ.