Нэгдсэн эмнэлгийн замыг өргөтгөн засварлаж байна
Иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн Дархан-Уул аймгийн удирдлагууд “Дархан Азза” ТӨХК-д 1972 онд ашиглалтад орсон Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн замыг өргөтгөх саналыг тавьжээ.
Мэдээллийн алба

Иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн Дархан-Уул аймгийн удирдлагууд “Дархан Азза” ТӨХК-д 1972 онд ашиглалтад орсон Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн замыг өргөтгөх саналыг тавьжээ.
Саналыг тус компани хүлээн авч Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрсөн сараас эхлэн 425 метр урттай замыг өргөсгөж эхэлсэн байна. Өчигдрийн байдлаар тус ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалан хучилтаа хийх төлөвлөгөөтэй байгаа аж.
Энэхүү ажилд нийтдээ 160 орчим сая төгрөг зарцуулагджээ. Нийт 75 орчим сая төгрөгийн материалыг “Цахим бар инженеринг” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өгчээ. Дархан хотынхоо өдрөөс өмнө тус ажлаа бүрэн дуусгахаар тэд ажиллаж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


















