Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нэгдсэн хуралдаанаар 32 хуулийн төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, нийт 32 хуулийн төслийг эцэслэн батлав.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдсэн хуралдаанаар 32 хуулийн төслийг эцэслэн баталлаа
Нэгдсэн хуралдаанаар 32 хуулийн төслийг эцэслэн баталлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, нийт 32 хуулийн төслийг эцэслэн батлав. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувь нь буюу Улсын Их Хурлын нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан төслүүд батлагдав.

Түүнчлэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 50 нь буюу нийт гишүүний олонх нь, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 57 гишүүний 51 нь буюу нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн батлав.

Мөн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон холбогдуулан боловсруулсан төслүүдийг баталлаа.

Хуваалцах