Нэгдсэн үйлчилгээний төвүүд Пос машинаар төлбөр төлөх боломжийг нэвтрүүллээ
Нэгдсэн үйлчилгээний төв нь цахим төлбөр тооцооны систем буюу Пос машинаар төлбөр төлөх боломжийг нэвтрүүлээд байна. Үйлчилгээ нэвтэрснээр:
Мэдээллийн алба

Нэгдсэн үйлчилгээний төв нь цахим төлбөр тооцооны систем буюу Пос машинаар төлбөр төлөх боломжийг нэвтрүүлээд байна. Үйлчилгээ нэвтэрснээр:
- Үйлчилгээний шат дамжлага буурч, иргэдийн цагийг ихээхэн хэмнэнэ. Иргэд үйлчилгээ авахад банкинд дугаарлах шаардлагагүй бөгөөд нэг цонхноос үйлчилгээг цогцоор нь авах нөхцөл бүрдэнэ.
- Иргэдээс гарч буй зардлыг багасгана. Учир нь, иргэд банкаар үйлчлүүлэхэд гүйлгээний шимтгэлд 1000 хүртэлх төгрөг төлдөг бол цахим төлбөр тооцооны пос төхөөрөмжөөр 300 төгрөгийн шимтгэл төлөх зэрэг олон давуу тал бий болж байна.


















