Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэж эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэж эхэллээ
Нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүйг албаныхан мэдэгдэж байна.

Бүртгүүлэхэд:

-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
-Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар
- 1 хувь чээж зураг
-Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзэх юм байна.

Хуваалцах