Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэгдүгээр ангид элсэх 6 настай хүүхдүүдийг ирэх намар бүртгэнэ

Нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдүүдийг ирэх намар бүртгэх чиглэлийг Нийслэлийн боловсролын газраас өгсөн байна. Тодруулбал, зургаан настныг наймдугаар сарын 22-28-нд бүртгэх юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр ангид элсэх 6 настай хүүхдүүдийг ирэх намар бүртгэнэ
Нэгдүгээр ангид элсэх 6 настай хүүхдүүдийг ирэх намар бүртгэнэ. Зураг: МҮОНРТ

Нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдүүдийг ирэх намар бүртгэх чиглэлийг Нийслэлийн боловсролын газраас өгсөн байна. Тодруулбал, зургаан настныг наймдугаар сарын 22-28-нд бүртгэх юм байна.

Энэ жилийн хувьд бага боловсролын сургуулийн цөм хөтөлбөрийн шинэчлэл дуусч байгаа учраас шинээр сургуульд элсэх сурагчдыг намар бүртгэхээр ийн хойшлуулжээ.

Одоогоор нийслэлийн хэмжээнд ирэх намар сургуульд элсэх зургаан настай хүүхдийн тоог гаргах судалгааны ажил эхэлсэн байна. Харин орон нутагт зургаан настны бүртгэл хэзээ эхлэх тов нь зарлагдаагүй байгаа аж.

Хуваалцах