Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэгдүгээр ангийн сурагчдад хараа шалгах эрт илрүүлгийн үзлэг хийх сургуулийн эмч нарыг чадавхжуулах сургалт болов

“Сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог бий болгох” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, “Орбис” Интернэйшнл олон улсын байгууллага хамтран Нийслэлийн ЕБС-ийн 1 дүгээр

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр ангийн сурагчдад хараа шалгах эрт илрүүлгийн үзлэг хийх сургуулийн эмч нарыг чадавхжуулах сургалт болов
Нэгдүгээр ангийн сурагчдад хараа шалгах эрт илрүүлгийн үзлэг хийх сургуулийн эмч нарыг чадавхжуулах сургалт болов. Зураг: МҮОНРТ

“Сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог бий болгох” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, “Орбис” Интернэйшнл олон улсын байгууллага хамтран Нийслэлийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн сурагчдын харааг шалгах эрт илрүүлгийн үзлэг хийх сургуулийн эмч нарыг чадавхжуулах 2 өдрийн сургалтыг Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон бусад дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 40 эмчийг хамруулан 2024 оны 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтаар:

- Нүдний эрүүл мэндийн боловсрол олгох аргачлал, хүүхдийн хараа, түгээмэл тохиолдох нүдний эмгэг
- Харааны эмгэгтэй хүүхдийг дараагийн шатлалд илгээх журам
-6 настай хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн зохион байгуулалт, хамтрагч байгууллагуудын оролцоо
- Бага насны хүүхдийн хараа шалгах аргачлал+бичлэг зааварчилгаа
- Стерео, ойр, холын хараа шалгах дадлага
- Сурагчдын ойр, хол, стерео хараа шалгах үзлэг
- Эцэг эхчүүд болон сурагчидтай харилцах харилцааны ур чадвар
- Үзлэгийн маягтад тэмдэглэл хийж нүдний үзлэгийн бүртгэлийг www.eruulhuuhed.mn вэбэд суурилсан цахим програмд хэрхэн оруулах талаар онол, дадлага хосолсон хэлбэрээр суралцаж хүүхдийн харааны үзлэгийг бие даан гүйцэтгэх шалгалт өглөө.

Мөн сургалтын үеэр 84-р сургуулийн 6-р ангийн 48 сурагчийг харааны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх илрүүлэг үзлэгт хамруулж багш нарт хүүхдийн харааны үзлэгийн танилцуулга, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.

Хуваалцах