Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүдний үзлэг 30-40 хувьтай байна

”Сургуульд суурилсан эрт илрүүлэг”-ийн тогтолцоог бэхжүүлэх бодлогын хүрээнд өнгөрсөн 9 сараас эхлүүлэн нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчид буюу 6 настнуудын нүд шүд зүрхний үзлэгийг хийж оношилж, эмчилж эхэлсэн. Харин орон нутаг буюу 21 аймгийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүдний үзлэг

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүдний үзлэг 30-40 хувьтай байна
Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүдний үзлэг 30-40 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

”Сургуульд суурилсан эрт илрүүлэг”-ийн тогтолцоог бэхжүүлэх бодлогын хүрээнд өнгөрсөн 9 сараас эхлүүлэн нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчид буюу 6 настнуудын нүд шүд зүрхний үзлэгийг хийж оношилж, эмчилж эхэлсэн.Харин орон нутаг буюу 21 аймгийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүдний үзлэг өнгөрсөн 4 дүгээр сард эхэлж нийт аймгуудын дунд нүд шүдний үзлэг 30-40 хувийн явцтай байна.

Өнөөдрөөс зүрхний үзлэг хийх аппарат аймгуудад очиж байгаа бөгөөд зүрхний цахилгаан бичлэг хийж өөрчлөлттэй гарсан хүүхдүүдийг дахин зүрхний эхо үзлэгээр нарийвчлан оношилж эмчлэх юм.

Одоогийн байдлаар 21 аймагт эхэлсэн нүд, шүдний үзлэгийн хамрагдалт хамгийн өндөр аймаг Орхон аймаг 93 хувь, Увс аймаг 71 хувь, Дундговь аймаг 62,6 хувь, Завхан аймаг 67 хувьтай үргэлжилж байна.

Хуваалцах