Нэгдүгээр дамжааны суралцагч химийн бодист хорджээ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-ийн нэгдүгээр дамжааны суралцагч энэ сарын 19-ний өдөр гудамжнаас хоёр сав бүхий химийн бодис олж, ангидаа санамсаргүй асгасан байна.
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-ийн нэгдүгээр дамжааны суралцагч энэ сарын 19-ний өдөр гудамжнаас хоёр сав бүхий химийн бодис олж, ангидаа санамсаргүй асгасан байна. Үүний улмаас 15 настай, эмэгтэй хордож, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Энэ бодис нь натрийн гидроксид байсан бөгөөд одоогоор хордсон хүний бие сайжирч байгаа таатай мэдээ байна. Түүнчлэн тус сургуулийн 14 хүүхэд, дөрвөн багшийг эмчийн үзлэгт хамруулахад хордлогын шинж тэмдэг илрээгүй аж.


















