Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

Сүхбаатар дүүргийн цэргийн жинхэнэ албаны 1-р ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн цэргийн жинхэнэ албаны 1-р ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ. Дүүргийн цэрэг татлагын комисс 31-р сургууль дээр байрлаж байна. Ээлжит цэрэг татлагын ажлыг эрхлэн явуулах “Цэрэг татлагын комисс”-ын дарга, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа болон комиссын бүрэлдэхүүн бэлэн байдалд ажиллаж байна.

Энэ удаагийн цэрэг татлагаар цэргийн насны нийт 3000 гаруй залууст зарлан дуудах мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар залуусын идэвх өндөр, цэрэг татлагын явц сайн байна.

Цэрэг татлага 5, 6, 7-ны өдрүүдэд явагдах тул 18-25 насны залуус та бүхэн иргэний үүргээ биелүүлэн идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хуваалцах